Хайх

Улирлын шилдэг сурталчилгаанууд: Prada, Jacquemus болон бусад

Улирлын шилдэг сурталчилгаанууд: Prada, Jacquemus болон бусад

2018 оны хавар-зун

Text: Buro.Mongolia


Улирал бүр брэндүүд өөрсдийн өнгө төрхийг илтгэсэн, сонирхолтой шийдэл бүхий сурталчилгаа танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ хавар-зун Gucci болон Prada брэндүүд сурталчилгаандаа уран зураг, дижитал артыг ашигласан бол, Bottega Veneta сонирхолтой сэдэв бүхий цуврал бичлэгүүд цацжээ. Ингээд энэ улирлын шилдэг сурталчилгаануудыг танилцуулж байна.

 

Jacquemus- La Bomba

 

Jacquemus брэндийн 'La Bomba' сурталчилгаанд том сийрсэн малгай, наран шарлага, далдуу мод гээд бүхэлдээ халуун орныг санагдуулах зураглалууд үзэгдэнэ. Тус сурталчилгааны найруулгыг загварын салбар дахь нэр хүндтэй найруулагчдын нэг Гордон Вон Стейнер хийжээ.

Gucci - Dans Les Rues

'Dans les Rues' буюу 'Гудамжинд' нэртэй уг сурталчилгаанд 1958 оны хавар Франц улсад болсон оюутнуудын бослогын тухай өгүүлнэ. Засгийн газраа эсэргүүцсэн оюутны жагсаал сүүлдээ үйлдвэрийн ажилчид, урлагийнхан гээд бүх хүнийг хамарсан гэдэг. Тус зураг авалтын найруулагчаар загварын салбар дахь алдартай гэрэл зурагчин Глен Льюфорд ажиллажээ.

Chloé - Spring/Summer 18

2018 оны хавар зуны сурталчилгаагаа долоон хэсгээс бүрдэх цуврал бичлэгүүдээр танилцуулсан байгаа. Тус сурталчилгааг Парис хотод үйл ажиллагаагаа явуулдаг M/M Paris нэртэй агентлаг найруулж зураг авалтыг нь хийсэн бөгөөд нэг хэсэгт гоёл чимэглэлийг түлхүү харуулсан бол, өөр нэг хэсэгт зөвхөн гутлын загваруудыг тод томруунаар үзүүлжээ.

Bottega Veneta - Reflections Series

Bottega Veneta брэнд нийт зургаан антологи цувралаас бүрдэх сурталчилгааг танилцуулжээ. Хүмүүсийн хоорондын холбоо, өөрөө өөрийгөө нээх гэх мэт хувь хүний дотоод шинж чанарын тухай хөндсөн уг бичлэгүүдээс футуристик, сурреал хэв маягууд мэдрэгдэнэ.

Prada - Real Life Comix

Prada брэнд дижитал артист Стелар Лунатай хамтран комик хэлбэрийн анимэйшн бүтээжээ. Тус анимэйшнээр дамжуулан эмэгтэйчүүдийн дотоод хүч, зоригтой байдлыг илэрхийлэхийг зорьсон байна.

Tiffany & Co. - Paper Flowers

Tiffany & Co. брэнд саяхан ‘Paper Flowers' нэртэй шинэ цуглуулгаа киноноос сэдэвлэсэн тухай мэдээллэж байсан билээ. Тэгвэл тус киноны Moon River дууг рэппер A$AP Ferg-тэй хамтран хип хоп хувилбарыг бүтээжээ.

Gucci - Hallucinations

Gucci брэнд энэ улирлын сурталчилгаагаа уран зураг хэлбэрээр хүргэснийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Тус зургуудыг залуу зураач Игнаси Мореал зурсан бөгөөд зураач Жонн Эверетт Миллегийн 1852 онд зурсан Ophelia уран зургаас сэдэвлэжээ. Тус бичлэгт зураач хэрхэн зургуудаа зурсан тухай болон онцлох элементүүдийг тайлбарлана.

Versace - Spring/Summer 18

Versace брэнд 2018 оны хавар-зуны цуглуулгаа Жианни Версачед хүндэтгэл үзүүлэн бүтээсэн билээ. Тэгвэл тэд уг сурталчилгаагаараа дамжуулан брэндийн үнэ цэнэ болсон бүтээлч, хүчирхэг байдлыг илэрхийлжээ. Түүнчлэн өнөө цаг үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийг оролцуулсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх