Хайх

Undercover x Vans хамтын ажиллагаа

Undercover x Vans хамтын ажиллагаа

Era

Text: Buro.Mongolia


Зураг:

Спорт брэндүүдийн гаргадаг limited edition цуглуулга болон хамгийн сүүлийн үеийн хамтын ажиллагаануудыг тэсэн ядан хүлээж суудаг кет сонирхогчид дунд Vans-ын шинэхэн Era загвар өндөр эрэлттэй байна

Нарлаг Калифорниос гаралтай скейтбордийн кетээрээ мэргэшсэн Vans брэнд Японы Undecover маркийн дизайнер Жуна Такахашитай хамтарч хавар-зун 2017 улирлын шинэ цуврал гаргалаа. Энэ нь Жуны хувьд хоёр дах том спорт хувцасны төсөл юм. Тэрбээр сүүлийн таван жилийн турш NikeLab-д зориулж Gyakusou цуглуулга бүтээж байгаа.

Vans-д зориулсан цувралаа бүтээхдээ дизайнер өөрийн брэндийн хамгийн сүүлийн эрэгтэй цуглуулгаасаа санаа авч, ажиллажээ. "Гэнэтийн концепц" нэртэй тэрхүү цуглуулгад Жун ихэвчлэн дүрэмт хувцасны хэв маягтай, олон хэсэг даавуунаас бүрдсэн, уриа ба лоозонгоор чимэглэгдсэн загварууд оруулсан байсан. Үүний адил Vans-ын шинэ кет дээр ч бас ямар нэгэн лоозон хэвлэгдсэн байгаа харагдлаа. Дизайнер Их Британийн рок хамтлаг Temple-ийн "Shelter Song" дуунаас "Take me in time, time to the music / take me away to the twilight zone" гэх ишлэлийг сонгож, минимал загвартай кетэнд гүнзгий утга агуулга нэмж өгчээ.

Undercover x Vans хамтын ажиллагаа (фото 1)

Хүйсийн ялгаагүй, нимгэн ултай, сонгодог Era кет хар, цагаан ба улаан гэх гурван өнгөний сонголттой байх болно.

цааш үзэх