Хайх

Uniqlo x J.W. Anderson шинэ цуглуулгын загвар бүртэй танилцана уу

Uniqlo x J.W. Anderson шинэ цуглуулгын загвар бүртэй танилцана уу

Дизайнерын хувцсыг Uniqlo-гийн дэлгүүрээс

Text: Buro.Mongolia


Зураг:

Uniqlo брэнд Их Британийн алдарт дизайнер Жонатан Андерсонтай хамтран бүтээсэн хоёр дахь цуглуулгаа танилцууллаа. Энэ удаагийн цуглуулга Их Британийн "Брайтон" гэх амралтын газрын далайн эрэг болоод 1950-аад оны хувцаслалтын хэв маягаас санаа авсан байна.

Цуглуулгад судалтай футболка, дөрвөлжин хээтэй захтай цамц, тэгш бус хэмтэй брюк өмд, сул эсгүүртэй жийнсэн өмд, поло захтай даашинз, ус нэвтэрдэггүй хүрэм, панам малгай, үүргэвчтэй цүнх гэх зэрэг яг одоо тренд болоод буй нийт 30 загвар багтжээ.

"Бидний хоёр дахь хамтарсан цуглуулгад би Их Британийн зуны улирал, Брайтон далай эрэг дээрх амралт гэх сэдвүүдээр эргэцүүлсэн байгаа. Би ямар нэгэн маш хөнгөн, жингүйдсэн, цэвэр даавуугаар хийгдсэн, 1950-аад оны залуусын соёлыг харуулсан зүйл бүтээхийг хүссэн" хэмээн Андерсон цуглуулгаа тайлбарлажээ.

Uniqlo x J.W. Anderson цуглуулга дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн Uniqlo брэндийн салбар дэлгүүрүүд болон албан ёсны вебсайт дээр худалдаалагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх