Хайх

Өвөрмөц санаа: Цэцэг суулгаж болох цагиргуудтай хослол

Өвөрмөц санаа: Цэцэг суулгаж болох цагиргуудтай хослол

Бэлгэнд хүлээн авсан цэцгээ вааранд хадгалахыг хүсэхгүй байна уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Jacquemus брэндийн загварын шоу нь Парисын загварын долоо хоног дахь хамгийн өндөр хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг байлаа. Дизайнер Симон Порт Жакмюс энэхүү шоудаа зориулж загварын тайзаа Францын жижиг хотын гудамж болгон хувиргаж сул эсгүүр, тайван уур амьсгал давамгайлсан цуглуулга танилцууллаа.

Шинэ загварууд дунд нэгэн өвөрмөц шийдэлтэй хослол байсан нь хэвлэлийнхний анхаарлыг маш ихээр татаж байна. Дизайнер уг хослол дээр жижиг хэмжээтэй цагиргууд бэхэлсэн бөгөөд цагираг бүрд нь цагаан өнгийн алтанзул ба гербер цэцэг суулгасан байлаа.

Өвөрмөц санаа: Цэцэг суулгаж болох цагиргуудтай хослол (фото 1)

The New York Times сонины загварын хэлтсийн захирал Ванесса Фридман энэхүү хослолыг "Бэлгэнд хүлээн авсан цэцгээ вааранд хийх биш харин өөр дээрээ авч явахыг хүссэн хэн бүхэнд төгс тохирох хослол" хэмээн тодорхойлжээ.

Өвөрмөц санаа: Цэцэг суулгаж болох цагиргуудтай хослол (фото 2)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх