Хайх

Vetements x Canada Goose-ийн хамтарсан капсул цуглуулга худалдаанд гарлаа

Vetements x Canada Goose-ийн хамтарсан капсул цуглуулга худалдаанд гарлаа

Шилдэг брэндүүдийн нэгдэл

Text: Ө.Тодгэрэл


Vetements брэндийн этгээд хэв маяг Canada Goose-ийн шилдэг аргачлалтай нэгдэж, өвлийн улирлын хамгийн дулаахан бөгөөд загварлаг гадуур хувцас бий болголоо

Хэрвээ та бүхэн санаж байгаа бол долоодугаар сарын эхэн өдрүүдэд Vetements брэнд Парис хотын кутюр загварын долоо хоногийн хүрээнд өөрийн хавар-зун 2017 улирлын цуглуулгаа танилцуулсан. Бүтээлч захирал Демна Гвасалия тэрхүү цуглуулгадаа ойролцоогоор 18 төрлийн бэлэн хувцасны брэндтэй хамтарсан бөгөөд тэр дундаас Canada Goose-тэй хамтран бүтээсэн гадуур хувцасны загварууд олны анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Тэгвэл шуугиан тарьсан тэдгээр загварууд дөнгөж саяхан худалдаанд гарлаа.

Vetements x Canada Goose-ийн хамтарсан капсул цуглуулга худалдаанд гарлаа (фото 1)

Хүйтэн цаг агаартай орнуудад хамгийн эрэлттэй байдаг Canada Goose  брэнд болон дэлхийн гудамжны стилийг байлдан дагуулж буй францын Vetements загварын ордны хамтарсан капсул цуглуулгад эрэгтэй, эмэгтэй загварын найман төрлийн гадуур хувцас багтсан байна. Демна Гвасалия Canada Goose-ийн алдарт курткануудын ерөнхий дизайныг хадгалж үлдсэн хэдий ч эсгүүр ба хэмжээсийг нь хэд дахин томруулж, өөрийн этгээд хэв маягт оруулсан харагдана. Загварууд 2630-3690 долларын хооронд үнэлэгдсэн бөгөөд www.ssense.com сайт дээр албан ёсоор борлуулагдаж байна.

цааш үзэх