Виктория Бекхэм Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулна
Загварын салбарт гаргасан амжилтынхаа төлөө
Дуучнаас загвар зохион бүтээгч болсон Виктория Бекхэм загварын салбарт гаргасан гавьяа зүтгэл болон сайн үйлсийн төсөлд идэвхтэй оролцсоныхоо төлөө тун удахгүй Британийн эзэнт гүрний одон хүртэх гэж байна.
Одоогийн байдлаар Виктория өөрийн нэрийн Victoria Beckham хувцасны брэндийг хөгжүүлэхэд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд саяхан Estée Lauder брэндтэй хамтран косметикийн цуглуулга гаргаад амжсан байгаа. Бекхэм мөн НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын эсрэг төсөлд сайн санааны элчээр ажилладаг.
Дашрамд дурдахад Викториягийн нөхөр Дэвид Бекхэм энэхүү одонгоор 2003 онд шагнуулж байсан юм.