Виржил Абло Харвардын дизайны сургуультай хамтран ном гаргалаа
Хувь хүний хөгжлийн тухай
Off-White брэндийн үүсгэн байгуулагч, Louis Vuitton брэндийн эрэгтэй цуглуулгын бүтээлч захирал Виржил Абло ном гаргаж байгаа тухайгаа өөрийн Instagram хуудаснаа мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн жилийн Харвардын Дизайны сургуулийн төгсөлтийн баяр дээр "INSERT COMPLICATED TITLE HERE" нэртэй илтгэл тавьсан бөгөөд номоо тус илтгэлээс сэдэвлэжээ.
Өдгөө 38 настай дизайнер Виржил Абло загвар, дуу хөгжим, дизайны нөлөө бүхий эрхмийн нэг билээ. Түүний үндсэн мэргэжил нь архитектор, инженер. Тэрээр эзэмшсэн боловсролынхоо арга барилыг хувцас загварт шингээж өгснөөрөө өөрийн онцлог буюу ДНХ-г бий болгож чадсан юм. Яг үүнтэй ижил "Хувь хүний онцлогийг илтгэх ДНК" гэж юу вэ, энэ нь яагаад чухал болохыг энэ номд өгүүлэх ажээ.
Энэхүү ном нь Харвардын The Incidents цуврал төслийн хэсэг бөгөөд өнөөдөр нээлтээ хийх Венецийн Биенналийн наадам дээр 14 ам. долларын үнэтэй худалдаалагдахаар боллоо.