
Y-3 х adidas спорт хувцасны хамтарсан цуглуулга гарлаа
Y-3 Sport
Y-3 маркийн үүсгэн байгуулагч Йожи Ямамото adidas брэндтэй 15 жилийн турш хамтран ажиллаж байна. Саяхныг хүртэл тэд зөвхөн аялал, амралтанд зориулсан хувцас гаргадаг байсан бол одооноос эхлэн спорт хувцаснууд бүтээдэг болох нь ээ
Y-3 ба adidas нарын хамтын төсөл шинэ үе шат руу шилжиж байна. Тэд дөнгөж саяхан хамгийн анхны спорт хувцасны цуглуулгаа гаргах болсноо олонд мэдэгдлээ.
Дизайнер Йожи Ямамотогийн авангард хэв маяг adidas брэндийн шинэлэг санаатай нэгдэж Y-3 Sport цуглуулга бий болжээ. Цуглуулгын хувцас бүр ямар нэгэн төрлийн спортоор хичээллэхэд зориулагдсан байгаа.
Хавар-зун 2016 улирлын энэхүү шинэ цуглуулга аль хэдийнэ Y-3SPORT.com вебсайт дээр борлуулагдаж эхэлсэн бөгөөд тун удахгүй adidas брэндийн албан ёсны дэлгүүрүүд дээр тавигдах болно.