Хайх

Йожи Ямамотогийн Adidas-д зориулсан теннисний коллекци

Y-3 Капсул


Зураг: Buro 24/7 Russia

Roland Garrod-ын теннисний тэмцээнд зориулж японы загвар зохион бүтээгч болон Аdidas нар хамтарсан коллекци гаргажээ

Францын алдарт "Ролан Гаррос" тэмцээн зөвхөн спортын үйл явдлаар эхэлсэнгүй ээ. Тэмцээний нээлттэй холбогдуулан Ямамото болон Adidas нар хамтран богино ханцуйтай цамц, хүрэм, шорт болон пүүзнүүд санал болголоо. Шинэ капсулан коллекцинд багтсан хувцаснуудыг Y-3 цахим хуудаснаас худалдан авах боломжтой болжээ.

Adidas-ын авсан видео танилцуулган дээр Ямамото хувцаснуудын загварыг хэрхэн гаргасан ба хаанаас уран сэтгэмжээ олсон тухайгаа ярьжээ. Мөн тэрбээр спорт болон загварын ертөнцүүдийн мөргөөлдөөний тухай хэлэхдээ, "Зөвхөн хоёр ертөнц мөргөлдөн нийлэх үед түлхэц мэдрэгдэх болно" гэжээ.

"Ролан Гаррос"-ын үеэр Ү-3-ийн хувцсыг Ана Иванович болон Жо-Вильфрид Тсонга нар өмссөн байхыг харж болно.  

 

цааш үзэх