Зайн Малик Versus Versace-тай хамтран капсул цуглуулга гаргана
#zaynxversus
Жузеппе Занотитой хамтарч амжилттай гутлын цуглуулга гаргаад авсан Зайн Малик дараагийн загварын төслөө эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэрбээр энэ удаад Versace-гийн хоёр дах брэнд болох Versus Versace-д зориулж эрэгтэй ба эмэгтэй хувцасны дизайн гаргахаар боллоо. One Direction хамтлагийг орхисны дараагаар Зайн загварын ертөнцтэй нэлээд гүн холбогдох болсон. Улаан хивсэн дээр тогтмол Versace-гийн хувцсаар гоёж, Pillowtalk дууны клипэндээ мөн адил брэндийн хар хослол өмсөж, Versace-гийн албан ёсны нүүр царай болох Жижи Хадидтай болздог тэрбээр ийнхүү Донателла Версачетай хамтрах болсонд гайхах зүйл үгүй юм.
Донателла Версаче анх Жижигээр дамжуулан Зайн Маликтай танилцсан аж. "Тэд бол үнэхээр сайхан залуучууд, мөн сайхан хос. Зайн загварт хичнээн их хайртайгаа надад хэлсэн. Тэр үед л би түүнтэй хамтрах ёстойгоо ойлгосон юм" хэмээн залуу дуучны сэтгэл булаах чадварт хормын зуур татагдсан дизайнер New York Times сэтгүүлд ярьжээ.
Zayn x Versus нэртэй капсул цуглуулга ирэх жилийн тавдугаар сард худалдаанд гарна.
Versus is proud to announce our upcoming fashion collaboration with global superstar @zaynmalik. #ZAYNxVERSUS
— Versace (@Versace) October 12, 2016
Stay tuned! pic.twitter.com/jY6nV0Dcx9