Үзэсгэлэнт хүмүүс: Синди Кроуфордын гэр бүл сурталчилгааны зураг авалтад оролцлоо
Зургуудыг Синдигийн найз алдарт Питер Линдберг авчээ
Кайя ба Пресли Гербер нар цагны Omega брэндийн шинэхэн төлөөлөгчдөөр тодорсныг Harper's Bazaar сэтгүүл мэдэгдлээ. Сануулж хэлэхэд тэдний ээж Синди Кроуфорд Omega брэндийг 1995 оноос өдийг хүртэл төлөөлж байгаа билээ.
Компанийн төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар энэхүү шийдвэр нь шинэ мянганыхны анхаарлыг татах хүсэлтэй шууд холбоотой гэнэ.
Өдгөө 18 настай Пресли ба 16 настай Кайя нар шинэ үүрэг хүлээж авсантай холбогдуулан ээж Синди Кроуфорд болон аав Рэнди Гербер нарын хамтаар зураг авалтад оролцсон байна. Рэнди залуудаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан туршлагатай тул Omega ийнхүү супер гэр бүлийг сурталчилгаандаа оролцуулж чаджээ.
Кроуфорд-Гербер гэр бүлийн хар-цагаан зургуудыг алдарт зурагчин Питер Линдберг дарсан байна.
"Миний хүүхдүүд Omega брэндийн албан бус төлөөлөгчдөөр 10 гаруй жилийн турш ажилласан гэж хэлж болно. Бид Omega-гийн хамтаар Олимпын наадмыг үзэж, Бээжин, Хонг Конг ба Ванкувер луу аялж байсан. Кайя бид хоёр мөн брэндийн сайн үйлсийн аяныг дэмжих зорилгоор Перу улс руу явж байсан. Энэ зүгээр л нэг бугуйн цагийг сурталчлах зураг авалт биш юм. Энэ бол бидний Omega брэндтэй үүсгэсэн гүнзгий харилцааг харуулж буй төсөл" хэмээн Синди Кроуфорд зураг авалтын талаар хэлжээ.