Жастин ба Хейли Бибер нар Calvin Klein брэндийн сурталчилгаанд
Мөн Кендалл Женнер, A$AP Rocky, Лю Вэнь нар Calvin Klein брэндийн 50 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байна
Calvin Klein брэнд 50 жилийн ойдоо зориулан CK50 хэмээх минимал загваруудаас бүрдсэн капсул цуглуулгаа танилцуулаад байна. Шинэ цуглуулгын сурталчилгаанд Жастин ба Хейли Бибер, Кендалл Женнер, A$AP Rocky, Лю Вэнь зэрэг залуу алдартнууд оролцсон ба сурталчилгааны найруулагчаар Глен Лачфорд ажиллажээ. CK50 цуглуулгын сурталчилгааны бичлэгт Кендалл Женнер, A$AP Rocky нар хамтдаа хөгжилдөж буйгаар дүрслэгдсэн бол Трой Сиван, Лю Вэнь нар гудамжны бүжгийн соёлыг харуулсан байна. Жийнсэн өмд, юбка, футболка, цамц болон дотуур хувцаснаас бүрдэх шинэ цуглуулга аравдугаар сарын 15-наас худалдаанд гарах ба загварууд 28-170 ам.долларын үнэтэй байх ажээ.