Хайх

Жастин Биберийн үүсгэн байгуулсан Drew House брэндийн анхны бүтээгдэхүүн худалдаанд гарлаа

Жастин Биберийн үүсгэн байгуулсан Drew House брэндийн анхны бүтээгдэхүүн худалдаанд гарлаа

Нэг удаагийн шаахай

Text: Buro.Mongolia


Бид саяхан дуучин Жастин Бибер Drew House нэртэй хувцас загварын брэндээ үүсгэн байгуулж буй тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Drew House брэнд хамгийн анхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргажээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү бүтээгдэхүүн нь Drew House брэндийн лого бүхий нэг удаагийн шаахай байсан юм. Түүнчлэн Жастин Бибер болон Харри Хадсон, Райан Гуд зэрэг алдартнууд уг шаахайг өмссөн зургаа Instagram хуудсандаа байршуулжээ.

Энэхүү шаахайг Drew House-ийн албан ёсны хуудаснаас таван ам.доллараар худалдаж авах боломжтой юм. Цаашид уг брэнд гудамжны болон спорт загварын хувцаснууд гаргах өндөр магадлалтай байна.

 


 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх