Жастин Биберийн үүсгэн байгуулсан Drew House брэндийн анхны цуглуулга гарлаа
Xудалдаанд гарсан даруйдаа зарагдаж дуусчээ
Жастин Биберийн үүсгэн байгуулсан Drew House брэнд анхны цуглуулгаа худалдаанд гаргаж, шинэ цуглуулгад зориулан өсвөр насны залуусыг оролцуулсан 1990-ээд оны уур амьсгалтай, хөгжилтэй зураг авалт хийжээ. Харамсалтай нь юүдэнтэй цамц, футболка, хилэн материалтай сорочка, шоорт зэрэг юнисекс загваруудаас бүрдсэн шинэ цуглуулга худалдаанд гарсан даруйдаа зарагдаж дуусаад байгаа юм. Шинэ загварууд 48-148 ам.долларын үнэтэйгээр борлуулагдсан ба одоогоор дахин худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байна.