Женнифер Лоуренс Dior-ын шинэ сурталчилгаанд
Байгалийн дүр төрх
Dior хавар-зун 2017 цуглуулгынхаа шинэ сурталчилгааг танилцууллаа. Сурталчилгааны нүүр царайгаар брэнд өөрийн гол урлагийн тэнгэрүүдийн нэг жүжигчин Женнифер Лоуренсыг сонгожээ.
Хар-цагаан өнгийн сурталчилгаанд Лоуренс маш дэгжин бөгөөд байгалийн дүр төрх гаргасан харагдана. Зарим зурагнууд дээр залуу бүсгүй брэндийн алдарт «We should all be feminists» бичигтэй футболк өмссөн байлаа. Сурталчилгааг зурагчин Брижит Лакомб хариуцан ажиллажээ.