Хайх

Жереми Скотт оюуны өмчийн хулгайн нэхэмжлэлд хариу өглөө

Жереми Скотт оюуны өмчийн хулгайн нэхэмжлэлд хариу өглөө

Нөхцөл байдлаас гарсан нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Граффити зураач Жозеф Тирни Moschino брэндийг оюуны өмчийн хулгайн хэрэгт буруутгаснаас хойш нэлээд хэдэн сар өнгөрөөд байна. Харин саяхан Жереми Скотт уг нэхэмжлэлд хариу өгч, граффити зураг бол хотыг сүйтгэгч хууль бус үйлдэл учир хуулиар хамгаалагдахгүй болохыг онцоллоо

Өнгөрсөн жилийн наймдугаар сард граффити зураач Жозеф Тирни Moschino брэндийн бүтээлч захирал Жереми Скоттыг түүний бүтээлийг брэндийн даашинзууд дээр хээ болгон, зөвшөөрөлгүй авч ашигласан хэрэгт буруутгасан юм. Тэр үед Трини "хулгайн" хээтэй даашинзны худалдааг зогсоож, ёс суртахууны хохирол учруулсны төлөө нөхөн төлбөр олгохыг шаардаж байсан. Moschino-гийн хамт олон өдийг хүртэл ямар нэгэн албан ёсны хариу мэдэгдэл өгөөгүй байсан ч хэдхэн хоногийн өмнө Жереми Скотт зураачийн гомдлыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ. Дизайнерын зарлаж буйгаар бол Жозеф Тирнигийн бүтээл нь анхнаасаа хотын үзэмжийг сүйтгэсэн, хууль бус үйлдэл байсан тул энэ зураг нь хуулиар хамгаалагдах ямар ч боломжгүй гэлээ.

цааш үзэх