Хайх

Жонатан Андерсон алдарт зурагчин Иэн Дэвид Бейкертэй хамтран капсул цуглуулга гаргалаа

Жонатан Андерсон алдарт зурагчин Иэн Дэвид Бейкертэй хамтран капсул цуглуулга гаргалаа

Шинэ хамтын ажиллагаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дизайнер Жонатан Андерсон 1980-аад онд алдрын оргилд хүрсэн Их Британийн зурагчин Иэн Дэвид Бейкертэй дахин нэг удаа хамтарч ажиллалаа. Зурагчны бүтээлүүд шинэ цуглуулгын загварууд дээр хэвлэгджээ

Жонатан Андерсон зурагчин Иэн Дэвид Бейкерийн үнэнч фэн юм. Дизайнер анх Бейкерийн бүтээлийг нэгэн эртний эдлэлийн дэлгүүрт олж харсан бөгөөд түүнээс хойш түүний ажилд дурлажээ. Өнгөрсөн жил Жонатан Андерсон зурагчны бүтээлүүдийг өөрийн албан ёсны вебсайт дээр борлуулах төсөл зохион байгуулж байсан бол энэ удаад бүхэл бүтэн хувцасны цуглуулга бүтээжээ. Дизайнер Иэн Дэвид Бейкерийн бүтээлүүдийг өөрийн брэндийн нэрийн доор гаргасан футболк, малгайтай цамц, ороолт ба цүнхэн дээр хэвлэсэн байна. Эдгээр хувцаснуудыг гуравдугаар сарын 23-наас эхлэн худалдан авах боломжтой болох нь ээ.

Түүнчлэн Андерсон шинэ цуглуулгынхаа нэмэлт бүтээгдэхүүн болгон Их Британийн уран бүтээлчийн зургуудыг нэгтгэсэн цоморлиг ном гаргасан байна. Уг ном нь 500 ширхэг бүхий хязгаарлагдмал тоогоор хэвлэгдсэн ба j-w-anderson.com вебсайт дээр худалдаалагдах болно.

 

цааш үзэх