Хайх

Белла Хадидын ачаар Roberi & Fraud брэндийн нарны шил бүсгүй бүрийн мөрөөдөл болж байна

Белла Хадидын ачаар Roberi & Fraud брэндийн нарны шил бүсгүй бүрийн мөрөөдөл болж байна

Шоппинг жагсаалтдаа оруулаарай

Text: Ө.Тодгэрэл


Хэрвээ та Хадид эсвэл Женнер гэр бүлийн загвар өмсөгчдийг Instagram сүлжээнд дагадаг бол тэдний сүүлийн үед тасралтгүй зүүх болсон бүйлсэн хэлбэртэй бараан өнгийн нарны шилийг гарцаагүй анзаарсан байх учиртай. Загварлаг бүсгүйчүүдийн этгээд, off-duty стилийг улам бүр сонирхолтой болгож өгдөг энэхүү нарны шил нь үнэн хэрэгтээ тийм ч үнэтэй биш гэдгийг мэдсэн хүн бүр нэн даруй худалдан авахыг хүснэ байх.

Белла Хадидын ачаар Roberi & Fraud брэндийн нарны шил бүсгүй бүрийн мөрөөдөл болж байна (фото 1)

Али Мердад ба Стефан Фостер нарын үүсгэн байгуулсан Roberi & Fraud брэнд шинэхэн бизнес эхлүүлэхийг хүсч буй хүмүүст итгэл найдвар төрүүлэх болно. Учир нь дизайн чиглэлийн ямар нэгэн туршлагагүй эдгээр үүсгэн байгуулагчид нэгхэн жилийн дотор ийм амжилттай брэнд бий болгож чадсан нь үнэхээр гайхамшигтай юм. "Бид нарны шилнийхээ үндсэн дизайныг 15 минутын дотор л гаргасан байх. Ерөнхийдөө байж болох бүхий л дизайнууд аль хэдийнээ өмнө нь зохиогдсон байдаг. Хамгийн гол нь чи бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах нь бизнесийн чинь ирээдүйг шийдвэрлэнэ" хэмээн Али Мердад W Magazine сэтгүүлд өгсөн товч ярилцлагадаа дурджээ.

Белла Хадидын ачаар Roberi & Fraud брэндийн нарны шил бүсгүй бүрийн мөрөөдөл болж байна (фото 2)

Белла Хадидын ачаар Roberi & Fraud брэндийн нарны шил бүсгүй бүрийн мөрөөдөл болж байна (фото 3)Белла Хадидын ачаар Roberi & Fraud брэндийн нарны шил бүсгүй бүрийн мөрөөдөл болж байна (фото 4)

1990-ээд оны "Matrix" киног санагдуулам Roberi & Fraud брэндийн Doris нэртэй нарны шил $195, харин "Clueless" киноноос санаа авсан илүү өргөн хүрээтэй Betty загвар $175 доллараар www.roberiandfraud.com вебсайт дээр худалдаалагдаж байна.

цааш үзэх