Бид энэ Валентины баяраар эмэгтэйчүүдэд өгөх шилдэг бэлгийг оллоо
Та хоёрын хайрын түүхийг өгүүлэх Pandora
Гэгээн Валентины баяраар эмэгтэйчүүд ямар бэлэг авахыг хүсдэг вэ? Нэгдүгээрт энэ сэдвээр хийгдсэн олон судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь энэ өдөр үнэт эдлэл бэлгэнд авахыг хүсдэг нь удаа дараалан илт болсон байдаг. Хоёрдугаарт ямар ч эмэгтэй өөрт нь тусгайлан зориулсан, сэтгэл шингэсэн бэлэг хараад өөрийн эрхгүй "хайлдгийг" хүн бүр мэднэ. Тэгвэл бид энэ хоёр шалгуурыг давсан шилдэг бэлэг буюу Pandora-г онцолж байна.
Pandora брэнд нь худалдан авагчиддаа өөрийн хүслээр үнэт эдлэлээ тоноглож, дахин давтагдашгүй загвар бий болгох боломж өгдгөөрөө дэлхийд алдартай. Брэнд төрөл бүрийн сэдэв ба хийцтэй 600 гаруй төрлийн шарм буюу чимэглэл гаргадаг бөгөөд худалдан авагчид эдгээр чимэглэлийн ачаар гүн утга учир агуулсан бугуйвч, хүзүүний зүүлт зэргийг бүтээх боломжтой байдаг. Та хоёрын хамгийн анх танилцсан мөч, анхны болзоо, бие биенээ өхөөрдөн өгсөн хоч, анх сэтгэлээ илчилсэн өдөр, хамтдаа хийсэн анхны аялал, хосоороо үрчилж авсан тэжээвэр амьтан гээд хамгийн гэгээлэг дурсамж бүрийг агуулсан энэхүү бэлэг таны хайртай бүсгүйд өдөр бүр инээмсэглэл бэлэглэнэ гэдэгт итгээрэй.
Брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох Pandora бугуйвчийг хэрхэн бүтээх вэ?
Pandora бугуйвчийг мэдэхгүй эмэгтэй гэж бараг л үгүй. "Чиний Пандорагийн шинэ шарм ямар утгатай юм бэ?" гэх асуулт нь үнэт эдлэл сонирхогч бүсгүйчүүд дунд маш түгээмэл. Pandora бугуйвчийг бүтээхийг хүссэн хэн бүхэн эхлээд суурь зүүлтийг худалдаж авснаар дараа нь амьдралынхаа ямар нэгэн онцгой үйл явдал, дурсамж, ололт амжилт зэргийг илтгэсэн шарм нэмж түүх өгүүлэх бугуйвчийг бий болгодог юм. Шармын тоо хэд ч байж болох бөгөөд энэ нь зөвхөн таны өөрийн сонирхол, хүслээс л хамаарна.
Харин Валентины өдөрт зориулан Pandora шинэ цуглуулга танилцуулсан бөгөөд хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчлэхийг хүсэж буй эрчүүд эндээс сонголтоо хийх нь илүү хялбар байх болно. Тухайлбал шинэ цуглуулгад багтсан Хайрын Зурвас нэртэй шармыг онгойлговол дотор нь "би чамд хайртай" гэх үгс сийлэгдсэн байна. Мөн Хайрын Авдар гэх дотроо "үргэлж өөрийнхөөрөө байгаарай" гэх үгстэй шарм, түүнчлэн "LOVE" гэх үгийг бий болгох шоо хэлбэрийн шарм гээд олон төрлийн сэтгэл булаам сонголтууд бий.
Бугуйвчаас өөр ямар сонголт хийж болох вэ?
Мэдээж бугуйвч нь Pandora-гийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээгдэхүүн хэдий ч үүнээс гадна брэнд хүзүүний зүүлт, ээмэг, бөгж зэрэг бүх төрлийн үнэт эдлэл санал болгодог. 2019 оны Валентины цуглуулгаас жишээ нь алтан "LOVED" бичигтэй кулон бүхий мөнгөн хүзүүний зүүлт, зүрхэн хэлбэрийн мөнгөн цагирган ээмэг эсвэл дурлалын бурхны сум хэлбэртэй бөгж олж авах боломжтой.
Хаанаас худалдаж авах вэ?
Дэлхийн шилдэг гурван үнэт эдлэлийн брэндийн нэгд тооцогддог Pandora нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Монголд албан ёсны эрхтэй салбар дэлгүүрээ нээсэн билээ. Шангри-Ла Моллын нэг давхарт байрших дэлгүүр лүү алхан ороход таныг сэтгэл татам инээмсэглэлээр угтдаг найрсаг хамт олон хүлээн аван хэдэн зуун төрлийн шарм чимэглэлүүдээс та хоёрын хайрын түүхэд хамгийн тохиромжтой, шилдэг сонголтыг хийхэд тань туслах болно.
Pandora Mongolia
Утас: 94006902, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Instagram хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт