Хайх

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь

Фиби Файлогийн ертөнцөд

Text: Б.Амина


Зураг:

Céline-ы дизайнер Фиби Файло брэндийн минималист хэв маягийг өнөөгийн загварын ертөнцийн хамгийн давамгайлсан зүйл болгож чадсан. Саяхан брэндийн төв байр нүүж, Парисын hôtel particulier-д нээгдсэнийг тохиолдуулан Бюро 24/7-ийн хамт олон тэнд зочиллоо

Céline саяхан Парисын төвд, Францын үндэсний номын сангийн эсрэг талд өөрийн төв байраа нээлээ. Фиби Файлогийн удирдлага дор ажилладаг загварын ордон анх удаа Парис дахь үйл ажиллагаа эрхлэгчдээ нэг дээвэр доор нэгтгэж буй нь энэ юм.

Одоо Céline-ы байрлаж буй барилга он удаан жилийн баялаг түүхтэй. Тус барилгыг анх 1635 онд XIII Людовик хааны зөвлөх Жак Тюбеф бариулж байжээ. 1649 онд кардинал Мазарин барилгыг худалдан авч урлагийн цуглуулга, номын сан зэргээ байршуулсан байна. XVIII зуунд барилгад Парисын хөрөнгийн бирж байрласан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн гар дамжжээ.

Минимализмын бэлгэ тэмдэг болсон алдарт брэндийн төв байранд ирэхэд биднийг урнаар сийлсэн Céline гэх хаяг угтлаа. Нүсэр хаалгыг нээн ороход мөлгөр чулуугаар хучигдсан хэсэгт орно. Тэнд Céline компанийн хэлтсүүд тойрон байршжээ. Céline-ий бүхий л дээж бүтээгдэхүүнийг хийдэг студи, шоу рум, мэдээллийн болон худалдааны алба зэрэг нь тэнд төвлөрсөн байна.

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 1)

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 2)

Эдгээр үйл ажиллагааны албууд Парист гурван өөр газарт байрладаг байсан бол 2014 оны арваннэгдүгээр сараас нэг байршилд хамт байх болжээ. Гоёмсог интерьер бүхий орчинг Фиби Файло мөн л өөрөө бүтээсэн байна.

Нэгдүгээр давхарт байрлах шоу рум хэсэгт брэндийн шүтэн бишрэгчдийн зүрхийг булаасан хамгийн их борлуулалттай цүнхнүүдийг эгнүүлэн тавьсан байлаа. Тэд дэлхий даяарх Céline-ы аль ч салбарт байдагчлан саарал гипсэн хана, гантиг чулуун шалаар орчноо тохижуулсан байна. Мөн барилгын түүхэн өв уламжлалыг хадгалан өндөр модон таазыг тэр хэвээр нь үлдээжээ.

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 3)Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 4)

Биднийг нэгдүгээр давхарын арын хэсэгт байрлах урланд зочлоход уран гарт оёдолчид Céline-ы гуравдугаар сарын шоунд бэлтгэн, даашинзыг гар аргаар чимэглэж байлаа. Файлогийн дизайн студи Лондонд байдаг ч Парисын энэхүү урланд дээж бүтээгдэхүүнүүд нь бэлэн болдог аж.

Мушгирсан шат хоёрдугаар давхрын мөн л түүхэн хэвээрээ хамгаалагдан үлдсэн модон хана бүхий Мазаринийн өрөөнд хүргэнэ. Тэндээс Файлогийн уран сэтгэмжээр бүтсэн гутал, хувцаснуудыг өрсөн нэмэлт үзэсгэлэнгийн ѳрѳѳнд орно. Эндхийн үзүүлэнгийн шилэн хорго, жижиг тавилгууд, цэцэг гээд бүх зүйлс Файлогийн ертөнцийг илтгэх мэт харагдана.

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 5)Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 6)

Энд ирээд бид Фиби Файло зөвхөн сэтгэл татам хувцас, цүнхний загвар гаргаад зогсохгүй мөн гоо зүйн өвөрмөц ертөнцийг бүтээж буй жинхэнэ уран бүтээлч гэдгийг дахин нэг удаа мэдэрлээ. Céline-ы шинэ төв байр түүний хүчирхэг, бүтээлч чадварыг өнцөг булан бүртээ шингээн авчээ. 

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 7)

Céline-ы Парис дахь төв байранд зочилсон нь (фото 8)

цааш үзэх