Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Хөгжилтэй стилист @checking_invoices

Долоо хоногийн онцлох Instagram: Хөгжилтэй стилист @checking_invoices

Хувцас загварыг хөгжилтэй талаас нь харцгаая

Text: Buro.Mongolia


"Заримдаа стилистүүд ажлаа хийхдээ хөгжилтэй байдлыг умартаж, хэт драматик байдлаар ханддаг. Иймээс бид загварын салбар тэр дундаа стилистүүдийн хөгжилтэй талыг харуулахыг хүслээ" хэмээн @checking_invoices хуудасны хөтлөгчид ярьсан юм.

Зурагчин болон стилистийн ажил эрхэлдэг нэрээ нууцалсан эдгээр залуус хувцас загвартай холбоотой ямар нэгэн сонирхолтой зүйл эхлүүлэхийг олон жилийн турш мөрөөдсөний эцэст @checking_invoices хуудсыг хөтлөх болжээ. Тэд сонирхолтой байдлаар хувцасласан зургуудаа нийтлэхийг зорьсон ч нүүр царайгаа олон нийтээс нуухыг хүссэн байна. Удаан бодсоны эцэст нүүр, биеийг тэр чигт нь далдлах атлаа хувцас өмсөхөд саад болохгүй "морф" өмсгөлийн санааг олжээ. Ингээд морф өмсгөлтэй, загварлаг хувцасласан моделиуд кинотеатр, хүнсний дэлгүүр, ресторан гээд олон нийтийн газраар зугаалан зургаа даруулдаг болсон юм. Уран бүтээлч найзууд @checking_invoices хуудсыг хөтлөөд хоёр жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Gucci, Prada, Calvin Klein, Balenciaga, Vetements болон Versace брэндүүдтэй хамтраад амжжээ.

"Checking Invoices" нэрийн тухайд: "Хэрэв чи стилистээр ажилладаг бол ажлын шаардлагаар маш олон хувцас брэндүүдээс авах болно. Тэдгээр хувцаснууд тоо ширхэг, нэр бичсэн баримтын хамт ирдэг бөгөөд баримт дээрх мэдээллийг тулгах буюу "Checking invoice" нь стилистүүдийн хувьд ажлын чухал хэсэг юм. Иймээс Instagram хуудсаа ингэж нэрлэхээр болсон" хэмээн тайлбарласан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх