Хайх

Карантины өдрүүдийг илүү таатай болгох 20 тухтай хувцас

Text: Бюро 24/7


Хөвөн даавуун хослолууд, ноолууран өмднүүд, торгон пижамууд болон сүлжмэл цамцнуудаас бүрдэх таны ойрын өдрүүдийн хувцасны шүүгээг танилцуулж байна

Хаврын эхэн өдрүүдэд бид ихэвчлэн уншигчдынхаа шинэ улирлын хувцасны шүүгээг бэлдэн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, трендүүдийг судалдаг уламжлалтай ч одоогоор бүгд карантины нөхцөлд гэртээ цагийг өнгөрүүлж байгаа тул үүнд тохируулан гэрт өмсөхөд тохиромжтой, тав тухтай хувцаснуудын жагсаалтыг гаргахаар шийдлээ. Тодруулбал зөөлөн материалтай пижамууд, торгон майканууд, ноолууран өмднүүд, хөвөн даавуун хослолууд гээд гэрт өнгөрүүлэх өдрүүдийг илүү таатай бөгөөд загварлаг болгох 20 хувцсыг нэг дор цуглуулсан юм. Яг одоо загварын салбарыг шуугиулж буй Cult Gaia брэндийн тогтвортой аргаар гаргаж авсан саармаг өнгийн загварлаг хувцаснууд, улирлын тренд хувцаснуудын нэгээр нэрлэгдсэн Zara брэндийн сүлжмэл цээживч ба шоортны хослолууд, Nanushka-гийн тансаг торгон цамцнууд гээд арьсанд таатай мэдрэмж өгч таныг тухтай, цэмцгэр харагдуулах эдгээр загваруудыг хараад таны гэрээс гарах хүсэл дарагдана гэдэгт итгэлтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх