Хайх

Хамгийн дулаан бэлэг: Хайр, халамж мэдрүүлэх онцгой бэлгийг хаанаас авч болох вэ?

Хамгийн дулаан бэлэг: Хайр, халамж мэдрүүлэх онцгой бэлгийг хаанаас авч болох вэ?

Хайртай нэгнээ хэрхэн баярлуулах вэ?

Text: Buro.Mongolia


Өөрийгөө болон хайртай дотнын хүнээ баярлуулах хамгийн аз жаргалтай мөчүүд айсуй.

Арванхоёрдугаар сар гарч, шинэ жилийн уур амьсгал орох төдийд л хэн бүхний толгойд хайртай нэгэндээ юу бэлэглэх, тэднийг хэрхэн баярлуулах тухай бодлууд орж ирдэг билээ. Тэгвэл Говь брэнд бидэнд туслахаар жил бүрийн энэ л өдрүүдэд зориулан зохион байгуулдаг "Хамгийн дулаан бэлэг" аянаа эхлүүлжээ. Арванхоёрдугаар сарын эхний өдрөөс эхлээд он солигдох мөч хүртэл өдөр бүр өөр, өөр гэнэтийн бэлэг задрах "Хамгийн дулаан бэлэг" аянд юу багтсан бэ?

"Шинэ жил айсуй" - Ажлын хамт олон, найз нөхдөдөө зориулах бэлэг

Шинэ жилийн баярыг угтсан арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд Говь брэндийн зүгээс ноолууран оймс, бээлий, ороолт болон малгайг бэлгэнд өгөхийг санал болгосон юм. Эдгээр нь дотны хүмүүст тань өвлийн улирлыг өнтэй давахад тань туслахаас гадна өнгөлөг, загварлаг байдлаараа хэний ч харааг булаах болно. Хэн бүхний таашаалд нийцэх эдгээр бэлэгнүүдээс сонголтоо хийгээд гоёмсог сүлбээр зүү, бээлий зэргийг давхар бэлгэнд аваарай.

"Он солигдох мөч ойртсоор" - Хайрт ах, дүүдээ өгөх бэлэг

Бид өвлийн улиралд ойр дотны хүмүүстээ үргэлж дулаан байхыг захидаг. Сайн чанарын ноолууран эдлэлтэй үед заавал олон давхар хувцас өмсөх шаардлагагүй ба арьсанд зөөлөн мэдрэмж өгдөг нь бүр ч сайхан давуу тал болдог билээ. Яг л ийм тав тух, дулаан байдлыг мэдрүүлэх ноолууран нөмрөг, ноосон цамц зэрэг загварлаг бэлэгнүүд яг одоогоор задраад байна.

Тухайлбал цэвэр ноолуур, торгон утас, хөвөн даавуугаар хийгдсэн "Багваахай" цуглуулгын задгай энгэртэй цамц, сэрүүний улиралд хаана ч явсан халуун дулаанаар тэврэх мэт тааламжтай мэдрэмж төрүүлэх зузаан шааль болон багачуудад зориулсан ноолууран хувцас зэргийг нэрлэж болох юм.

Хамгийн гайхалтай нь дээр дурдагдсан бүхий л бэлэгнүүдэд давхар бэлэг дагалдах ба энэхүү урамшуулал нь арванхоёрдугаар сарын 30-нийг хүртэл үргэлжлэхээр болжээ. Түүнчлэн өдөр ирэх тусам илүү том, илүү дулаан бэлгүүд задрах тул та бүхэн Говь брэндтэй үргэлж хамт байгаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх