Мөрөөдлийн зүйл: Miu Miu-гийн үнсгэлжингийн туфли
Үлгэрийн мэт үзэсгэлэнтэй
Prada ордны охин дүү гэгддэг Miu Miu брэнд орчин үеийн бүсгүйчүүдэд зориулсан үлгэрийн цуглуулгууд бүтээдгээрээ алдартай.
Тэд энэ удаад ч бас бүсгүйчүүдийн хүүхэд насны мөрөөдлийг биелүүлж, гялалзсан талст бүхий чимэглэлтэй, бөөрөнхий хоншоортой, том эрвээхий зангилаатай, ягаан өнгийн атласан материалтай туфли бүтээлээ. Яг л Үнсгэлжингийн үлгэр дээр гардаг шилэн шаахайг орчин үеийн уур амьсгалтай болгосон мэт энэхүү туфли нь бүсгүй бүрийг гүнж шиг харагдуулах нь гарцаагүй юм. Брэндийн намрын цуглуулгад энэ загвараас гадна мөн хэд, хэдэн сонгодог дизайнтай туфлиуд багтжээ. Илүү дутуу зүйлгүй хэрнээ хар атласан, эсвэл сувдан чимэглэлтэй намхан өсгийтэй туфли нь өдөр тутамд өмсөхөд илүү тохиромжтой байх юм. Үнийн хувьд нэг туфли €950 еврогоор худалдаанд гарсан байна.
Гүнжийн туфлийг заавал ч үгүй онцгой үйл явдалд өмсөх хэрэгтэй гэсэн дүрэм байхгүй. Харин ч эсрэгээрээ та энэхүү чамин загварыг богино тайралттай жийнсэн өмд, цагаан футболка гэх энгийн хувцаснуудтай хослуулснаар илүү загварлаг харагдах болно.