Хайх

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ

Эрх чөлөөт хээнцэр байдал, рок өнгө аяс

Text: А.Сарнай



Бид нэг үеэ бодоход чанар муутай хувцасны хор уршгийг ойлгон тооноос илүү чанарыг, гял цал байдлаас илүү нарийн хийцийг анхаарч худалдан авалт хийдэг болжээ. Тэгвэл чанартай гэхээр л толгой эргэм өндөр үнэ бичсэн шошгууд нүдэнд харагдаад, нэг л боломжгүй мэт санагдаж байвал бид танд чанар болон үнийг гайхалтай хослуулж чадсан нэгэн брэндийг танилцуулж байна. Загварын салбарт хамгийн боломжит үнээр, өндөр чанартай бүтээгдэхүүн гаргадаг брэндүүд өнөө үед тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа ба үүний нэг томоохон төлөөлөл бол Францын алдарт Zadig & Voltaire брэнд юм.

Lacoste брэндийн хамтран үүсгэн байгуулагч Андре Гиллиерийн ач хүү Тьерри Гиллиерийн 1997 онд үүсгэн байгуулсан Zadig & Voltaire брэнд нь анх зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан ready-to-wear загварууд гаргадаг байсан билээ. Үүсгэн байгуулагдаад тун удалгүй чанар, дизайнаараа дэлхийд танигдан эмэгтэй гутал, цүнх, цаг, аксесуар зэрэг дагалдах хэрэгслүүдээр төрлөө нэмэн өргөжсөнөөс гадна хүүхдэд болон эрчүүдэд зориулсан цувралууд гаргаж эхэлсэн байдаг. Францын гүн ухаантан, соён гэгээрүүлэгч Вольтер болон түүний зохиолын дүр Задигаар брэндээ нэрлэсний учир нь тэд юунд ч баригдалгүй зөвхөн өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байхыг уриалдагтай холбоотой.


ЭРХ ЧӨЛӨӨ, ЭНЭ БОЛ ZADIG!

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 1)

Zadig & Voltaire брэнд өөрийн гэсэн характертай, стилиэ бүрэн тодорхойлсон үйлчлүүлэгчдэд зориулан өдөр тутамд өмсөх боломжтой, дэгжин бас чанартай загварууд гаргадаг easy luxury брэнд хэмээн олонд танигдаад удаж буй. Үүсгэн байгуулагч Тьерри Гиллиер энэхүү брэндээр дамжуулан рок-н-роллыг загварын ертөнцөд эргүүлэн авчрахыг хүссэн байдаг. Zadig урлагаас санаа авч, рок-н-роллоор тэжээгддэг. Үргэлж эрх чөлөөтэй, дур зоргоороо байхыг уриалдаг Zadig & Voltaire брэнд нь тансаг зэрэглэлийн брэндүүдийн хэвшмэл ойлголтод шинэ салхийг оруулж чадсан юм.

Та энэхүү брэндээс сонирхолтой аксесуар, панк футболка, рок хэв маягийн хүрэм, савхи, хантаазыг олж чадахаас гадна Zadig-ийн нэрийн хуудас болох цэвэр арьс, торго, ноолуур зэрэг материалуудыг контемпорари загвартай хослуулан хувь хүнийг гайхалтай илэрхийлж чадах хувцаснуудыг олох болно. Алдарт загвар өмсөгч Кейт Мосс нэгэн ярилцлагын үеэр түүний ажлын хувцасны шүүгээнд Celine, Balenciaga, Gucci болон Zadig & Voltaire брэндийн хувцаснууд л байдаг тухай хэлсэн юм. 

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 2)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 3)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 4)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 5)

“TEENAGE RIOT” НАМАР-ӨВӨЛ 2022

Zadig & Voltaire брэндийн намар-өвлийн шинэ цуглуулга нь залуу нас гэдэг гал цогоор дүүрэн, үргэлж илүү сайныг бүтээхийн төлөө урагшилж байдаг ба тэдэнд ганцхан дүрэм байдаг нь “эрх чөлөө” хэмээх санааг илэрхийлэн “Youth, Love, Renewal” уриа дор танилцуулагдсан билээ. Teenage Riot бол тансаг, дэгжин, дур булаам байдлын илэрхийлэл хэмээн тодорхойлогдсон бөгөөд үрчийсэн мэт элгэн материалтай өмд, бар болон ирвэсийн холимог судалтай сорочка, мөнгөлөг савхин өмд, элгэн хүрэм зэрэг ready-to-wear загварууд энэхүү цуглуулгад багтжээ. Мөн загварлаг хэр нь тухтай байдлыг чухалчилдаг тус брэнд нь Mid Flash нэртэй ямар ч үед өмсөхөд тохиромжтой арьсан пүүз, өдрийн аль ч цагт, ямар ч үйл ажиллагаанд тохирох дунд зэргийн хэмжээтэй Le Rockyssime гар цүнхийг шинэ цуглуулгадаа оруулсан байна. Үүгээр ч зогсохгүй энэхүү цуглуулгаар дамжуулан брэндийн хамт олон 1968 оны тавдугаар сард Францад өрнөсөн соёлын хувьсгалд хүндэтгэл үзүүлжээ.


ШИНЭ ЦУГЛУУЛГААС АНХААРАЛДАА АВАХ ЗАГВАРУУД


Улаан хилэн хослол

Нэгэн хэвийн уйтгартай ажлын хувцсанд өнгө нэмэхээр тэд энэ удаагийн цуглуулгадаа хүрэн улаан өнгийн, хилэн материалтай хослолыг танилцууллаа. Заавал ажил гэлтгүй энгийн үед ч өөр бусад хувцастай хослуулан өмсөхөд тун загварлаг харагдах нь гарцаагүй.

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 6)

Улаан хилэн хослол

Нэгэн хэвийн уйтгартай ажлын хувцсанд өнгө нэмэхээр тэд энэ удаагийн цуглуулгадаа хүрэн улаан өнгийн, хилэн материалтай хослолыг танилцууллаа. Заавал ажил гэлтгүй энгийн үед ч өөр бусад хувцастай хослуулан өмсөхөд тун загварлаг харагдах нь гарцаагүй.

Металлик савхин өмд

Цуглуулгын хамгийн галзуу загваруудын нэг. Энэхүү өмдийг энгийн футболка, цагаан сникертэй хослуулан өмсөхөд л та бусдын харцыг булаах болно.

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 7)

Илгэн өмд

Энэ удаагийн цуглуулгаар танилцуулагдсан нэгэн сонирхолтой загвар бол албаар үрчийлгэсэн мэт харагдах илгэн өмд юм. Өмнө нь савхин материалыг ийнхүү загварчилдаг байсан ба энэ удаад илгэн материал ашигласан нь илүү сонирхол татахуйц болжээ.

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 8)

Илгэн өмд

Энэ удаагийн цуглуулгаар танилцуулагдсан нэгэн сонирхолтой загвар бол албаар үрчийлгэсэн мэт харагдах илгэн өмд юм. Өмнө нь савхин материалыг ийнхүү загварчилдаг байсан ба энэ удаад илгэн материал ашигласан нь илүү сонирхол татахуйц болжээ.

Үслэг хантааз

Даашинз, сорочка, футболка гээд ямар ч хувцаслалт дээр маш гоё зохицох энэхүү хантааз нь ирэх улирлуудад таны шүүгээнд заавал байх must-have загвар юм. Бүхэлдээ хар цэцгэн хатгамалтайгаас гадна брэндийн нэрийн товчлол болсон ZV гэх үсгүүдийг нуруу хэсэгт хатгаж өгсөн байна.

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 9)

Цуглуулга бүрээ шинэ үеийн уран бүтээлчид болон дизайнеруудтай хамтран гаргадаг Zadig & Voltaire брэнд таны хувцасны шүүгээг эрх чөлөөт дэгжин байдал, рок өнгө аясаар шинэчлэхээр Монголд ирээд байна. Тус брэндийг Premier Tailor компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн ба Shangri-La Mall-ын нэг давхарт ISAIA дэлгүүрийн урд талбайд поп-ап дэлгүүрээ энэ даваа гарагаас эхлэн нээгээд байгаа юм. Premier Tailor компани нь âme concept store, ISAIA, Premier Tailor, Quinto concept store зэрэг брэнд дэлгүүрүүдийг эзэмшдэг салбартаа арвин туршлагатай компани билээ.

EASY WEAR. EASY LIFE. EASY LUXURY. THIS IS ZADIG!

Поп-ап дэлгүүр дээр зарагдаж буй загварууд

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 50)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 51)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 52)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 53)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 54)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 55)

Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 56)
Кейт Моссын дурладаг Францын алдарт Zadig & Voltaire брэнд Монголд албан ёсоор орж ирлээ (фото 57)


Zadig & Voltaire

Хаяг: Shangri-La Mall, 1-р давхар

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх