The Kooples - “Хосууд”
Халиун, Хулан хоёр брэндийн шинэ сурталчилгаанд
The Kooples хосуудын брэнд rock-star загварын савхи, гоолиг нарийн хослол, bohemian хэв маягийн даашинзыг street fashion-тэй тун чиг мэдрэмжтэй хольж, үнэтэй сайн материал, яв цав эсгүүр, өөгүй сайхан хийцтэй хослуулан хээнцэр мөртлөө тэрслүү хэв маяг гаргаж анх 2008 онд Парис хотод мэндэлснээсээ хойш өдгөө дэлхийн 36 оронд 400 гаран дэлгүүртэй болж, залуусын хэрэглэдэг хамгийн cool брэндийн нэг гэдгээрээ танигджээ.
"Хосууд" (Францаар "kooples") нэртэй энэ брэнд хоёр цагийн өмнө танилцахаас эхлээд 20 жил хүртэл ханилж байгаа бодит хосууд, хувь заяагаар холбогдсон эгч, ах дүүс, vibe нийлдэг soulmates гэгддэг үнэхээр төгс зохицсон хосуудаар сурталчилгаагаа хийдгийг та бүхэн мэднэ. The Kooples брэнд Шангри-Ла Моллд өнгөрсөн онд нээгдэхдээ мөн л энэ төгс хосыг хайсаар эгч дүү Халиун, Хулан хоёртой танилцаж тэднийг шинэ коллекцийн зураг авалтдаа урихад тэд баяртайгаар хүлээн авсан билээ.
Эгч: Намайг Халиун гэдэг. Би 21 настай оюутан. Энэ бол миний дүү, түүнийг Хулан гэдэг. Бид найз шиг л байдаг. Гэхдээ бид төрсөн эгч дүүс. Миний дүү зоригтой, найрсаг, яриа. Би дүүгийнхээ хурдан шаламгай занд дуртай. Заримдаа тэр хэтэрхий дураараа.
Дүү: Намайг Хулан гэдэг. Би 20 настай. Энэ бол миний эгч Халиун. Би эгчийнхээ тэвчээртэй занг хүндэлдэг. Тэр үнэхээр гэрэлтсэн үзэсгэлэнтэй. Бид хоёрыг хамт хараад хүмүүс "Ихэр үү?" эсвэл намайг "Эгч нь үү?" гэж асуудаг. Би ийм хөөрхөн эгчтэй төрсөндөө үргэлж баярлаж явдаг. Хайртай шүү Халиунаа.
The Kooples Mongolia
Хаяг: Шангри-Ла Молл, хоёрдугаар давхар
Утас: 99995038
Facebook хуудас: TK Ulaanbaatar
Instagram хуудас: @tkulaanbaatar
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт