Спорт болон лаунж хослол санал болгодог 5 загварлаг брэнд
Хамгийн загварлаг лаунж хувцсыг хаанаас олох вэ
Tea You
Цэнхэр хатгамалан логотой цагаан хослолыг бараг бүх л инфлюэнсерүүдийн Instagram-aac олж харах боломжтой. Монреалаас гаралтай Tea You брэндийн алдарт уг лаунж өмсгөлийг хөнгөн дасгал хийх, аялал зугаалгад явах, аль эсвэл пиджактай хослуулах гээд ямар ч үед, ямар ч байдлаар загварчлан өмсөж болдог давуу талтай. Түүнчлэн энэхүү брэндээс органик материалаар хийсэн усны хувцсыг олох боломжтой билээ.
Lestein
Лос-Анжелес хотоос гаралтай Lestein нь байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж, ухамсартай байдлыг уриалдаг, орчин үеийн спорт брэндүүдийн нэг юм. Lestein-ий цуглуулгаас минимал, орчин үеийн хэв маягтай unisex загваруудыг олох боломжтой.
Pangaia
Pangaia брэнд нь жилийн аль ч улиралд өмсөхөд тохиромжтой хөнгөхөн, биед тухтай спорт хослолууд санал болгодгоороо онцлогтой. Түүнчлэн худалдан авалт бүрээс мод тарихад тодорхой хувийг хандивладаг учир байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл Pangaia брэндээс худалдан авалт хийгээрэй.
7 Days Active
2020 онд анхны загваруудаа танилцуулсан 7 Days Active брэнд нь хурц тод өнгөтэй атлаа энгийн силуэттэй загваруудыг санал болгодог.
Tennis Time
Спорт өмсгөл яагаад ретро, винтэж хэв загвартай байж болохгүй гэж. 1970-аад онд хит болж байсан сул эсгүүртэй чөлөөт цамц, газрын теннисний даашинз, хуниастай юбка, поло энгэртэй бариу даашинз зэрэг загварлаг ретро өмсгөлүүдийг Tennis Time брэнд санал болгодог. Түүнчлэн спорт хэв маягтай атлаа сүлжмэл загваруудыг эндээс олох боломжтой.