Хайх

Санал асуулга: Chanel, Dolce & Gabbana ба Stella McCartney-гийн шинэ цуглуулга дахь муурнууд

Санал асуулга: Chanel, Dolce & Gabbana ба Stella McCartney-гийн шинэ цуглуулга дахь муурнууд

Миаув …

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Үс ноосны харшилтай зарим нэгийг эс тооцвол, ихэнх хүмүүс мууранд хайртай байдаг. Тиймээс намар-өвлийн улиралд гурван томоохон брэнд нэгэн зэрэг муурны дүрсийг загвартаа оруулсанд гайхах зүйл алга. Шилдгийг нь сонгоцгооё

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн "Их дөрвөл"-ийн загварын долоо хоног дээр бид хэд хэдэн муурны сэдэвтэй загварууд олж харсан. Парис хотод Карл Лагерфельд, харин Миланд Доменико Дольче ба Стефано Габбана нар өөрийн хувилбараа танилцууллаа. Chanel-ын дизайнер мэдээж хэрэг хайрт Шупетт муурандаа зориулж уг дизайныг гаргасан байх. Харин Dolce & Gabbana-гийн бүтээлч захирлууд уламжлалт ёсоороо Сицили хотоос шинэ бүтээлийн урам авсан гэнэ. Гэхдээ энэ нь муурны сэдэвтэй хэрхэн холбоотой байж болохыг таамаглахын арга алга. Магадгүй дизайнерууд Сицилийн хаа нэг буланд, хэзээ нэгэн цагт ямар нэгэн онцгой мууртай учирч байсан юм болов уу?

Ямар ч байсан энэхүү муурны давлагааг хамгийн анх эхлүүлсэн дизайнер бол яахын аргагүй Стелла МакКартни юм. Түүний pre-fall 2016 улирлын каталог өхөөрдөм муурнуудаар дүүрэн байгаа.

 

цааш үзэх