Австралийн загварын долоо хоног дээрх street style
Сидней хотын бүсгүйчүүд хэрхэн хувцаслаж байна вэ?
Жил бүрийн тавдугаар сард Австралийн болон дэлхийн загварын салбарынхан Сидней хотод цугларч, Mercedes-Benz Fashion Week-ийн хүрээнд шинэ цуглуулгуудаа танилцуулдаг билээ. Тавдугаар сарын 13-18 хооронд үргэлжилсэн энэхүү арга хэмжээний үеэр логогоор бүрхэгдсэн хувцаснууд, цэмцгэр эсгүүртэй хослолууд, монохром дүр төрхүүд давамгайллаа. Түүнчлэн өндөр өсгийтийг оймстой мөн ажил хэрэгч хослолыг кеттэй хослуулах аргачлалууд олон төрлөөр үзэгдлээ. Дээрх street style зурагнуудаас хувцаслалтын шинэлэг санаа олж аваарай.