Хайх

Coachella 2022: Загварын инфлюенсерүүд ямар төрх бүрдүүлсэн бэ?

Coachella 2022: Загварын инфлюенсерүүд ямар төрх бүрдүүлсэн бэ?

Text: Б.Энххүслэн


Хөгжим болон урлагийн Coachella 2022 наадам үргэлжилж байна. Жил бүрийн Coachella уран бүтээлчдийн үзүүлбэрээс гадна хүрэлцэн ирсэн зочдын street style төрхүүдээр олны анхаарлыг татдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд фестивалийн нэрийн хуудас болсон хиппи, богем хэв маяг зонхилсноос гадна сүүлийн үед чиг хандлага болоод буй загварын Y2K эрин үеэс (1990 оны сүүлээс эхлэн 2000-аад оны дунд хүртэлх үе) санаа авсан төрхүүд багагүй харагдлаа. Загварын инфлюенсерүүдээс Леони Ханне солонгон өнгийн цацагтай Gucci-гийн даашинз, мөн 70-аад оны хэв маягтай хослолоор бүрдүүлсэн хэд хэдэн төрх харуулсан бол Ксения Адонтс Coachella-гийн хоёр дах өдөр Miu Miu брэндийн мини хослол сонгожээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх