Элсэн цөл дэх street style: Burning Man 2017 наадам
Бодит амьдрал дээрх Mad Max кино
Жил бүрийн өдийд АНУ-ын Невада мужийн Блэк Рок элсэн цөлд зохион байгуулагддаг Burning Man наадам нийт есөн өдрийн турш үргэлжилсний эцэст өчигдөр өндөрлөлөө. 1986 оноос эхлэн өнөөдрийг хүртэл зохиогдож байгаа энэхүү наадам нь Холливүүд ба Цахиурын Хөндийн нөлөө бүхий хүмүүсийг цуглуулдаг, маш өвөрмөц соёл болж хувирсан билээ. Энд хүрэлцэн ирсэн зочид орчин үеийн урлагийн бүтээл болон инсталляцуудыг харан бишрэхийн зэрэгцээ, өөрсдийн гэсэн сэдэвтэй үдэшлэг зохион байгуулж, тэрхүү сэдвийнхээ дагуу этгээд хувцаслалт бүрдүүлдэг уламжлалтай. Яг л "Mad Max" киноны бодит хувилбар мэт зэрлэг, тачаангуй, ид шидийн уур амьсгал агуулдаг Burning Man наадам та бүгдийг өөрийн street style загвараараа гайхшруулах биз ээ.