Парисын загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд
Бүрхэг өдөр юу өмсөх вэ?
Парис хотын хавар-зун 2022 улирлын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр Францчууд өөрсдийн гоо зүйн өндөр мэдрэмжээрээ гайхуулж шилдэг street style төрхүүдийг бүрдүүллээ. Тодруулбал, усан будгийн болон шоотой хээнүүд, тренч цув болон шоортны хослол, бүтээлч хайчилбарууд болон colour-blocking төрхүүд нэг дор цугларч хотын гудамжийг чимсэн байна. Бидний танилцуулах зургуудаас санаа аван хувцасны шүүгээгээ бүрдүүлж зуны улиралд нэн хэрэгцээтэй шоорт, нарны малгайг хэрхэн загварчлах аргачлалуудыг болон бороотой сэрүүн өдөр тренч цув, савхи, зузаан ултай лофер гутлыг хэрхэн high fashion маягаар хослуулахыг хараарай.