Миланы загварын долоо хоног дээрх street style
Скандинав хэв маяг давамгайллаа
Миланы загварын долоо хоног хамгийн сүүлийн буюу долоо дах өдрөө амжилттай үргэлжилж байна. Есдүгээр сарын 18-24 хооронд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний үеэр ихэнх загварын редакторууд, блоггерууд тав тухтай байдлыг эрэлхийлэн Скандинав хэв маяг болон спортлог байдлаар хувцасласан харагдлаа. Түүнчлэн амьтдын хээг загварчлан өмсөх, олон төрлийн хээг нэг дор холих зэрэг стилистик аргачлалууд төрөл бүрээрээ үзэгдлээ.