Өнгөрч буй оны шилдэг street style зурагнууд
Дэлхийн загварлаг хотуудаас сурвалжилж байна
2016 он загварын салбарын хувьд шинэлэг, гайхамшигтай, гэнэтийн зүйлсээр дүүрэн байлаа. Энэ оны турш бид дахин давтагдашгүй улаан хивсний төрхүүд, олон улсын хэвлэл мэдээллээр шуугиан тарьсан этгээд загварын шоунууд болон эртний чиг хандлагуудын сэргэн мандалтыг олж харлаа. Мөн мэдээж хэрэг дэлхийн өнцөг бүрийн загвар сонирхогчдод хүчтэй нөлөө үзүүлсэн street style сурвалжлагуудын гэрч боллоо. Зөвхөн Нью-Йорк, Парис, Милан ба Лондон гэх зэрэг загварын том дөрвөл гэлтгүй, мөн Копенгаген, Стокгольм ба Сөүл хотуудын загварын редакторууд, "It" бүсгүйчүүд, блогерууд, дизайнерууд ба нөлөө бүхий эрхмүүд улирлын үндсэн чиг хандлагуудыг удирдлаа.
Тэгэхээр шинэ он гарахаас өмнө бид 2016 оны хамгийн гайхалтай төрхүүдийг цуглуулж, шилдэг мөчүүдийг эргэн дурслаа. Дэлгэцээ гүйлгээд, тухлан үзнэ үү.