Парисын гудамжинд үзэгдсэн шилдэг төрхүүд: Street style, II хэсэг
Зоригтой хувцаслах урам зориг өгнө
Парист намар-өвөл 2020 улирлын эрэгтэй загварын долоо хоног өндөрлөж, үргэлжлүүлээд хавар-зун 2020 улирлын кутюр долоо хоног эхэллээ. Арга хэмжээний сүүлийн өдрүүдэд Vetements, Craig Green, Dior гэх зэрэг брэндүүд эрчүүдэд зориулсан шинэ цуглуулгаа танилцуулсан бол тэдгээр шоунуудыг үзэхээр хуран цугласан зочид high болон street загварыг хослуулсан өвөрмөц төрхүүд бүрдүүлсэн байлаа. Тэд мөн өргөн гинж, аварга том ээмэг, том шигтгээтэй бөгж зэрэг анхаарал татам үнэт эдлэлүүдийн тусламжтай стайлинг хийж, ихэвчлэн Dior эсвэл Off-White брэндийн гар цүнх барьсан харагдлаа. Ингээд бид хамгийн сонирхолтой төрхүүдийг нэг дор нэгтгэн та бүхэнд хүргэж байна.