Pitti Uomo үзэсгэлэн дээрх Итали эрчүүдийн street style төрхүүд
Эрэгтэй загварын Pitti Uomo үзэсгэлэн Флоренц хотноо нэгдүгээр сарын 11-13 өдрүүдэд болж өнгөрлөө. Арга хэмжээний хүрээнд Liu Jo, Tombolini болон бусад брэндүүд оролцож, Premiata анхны цуглуулгаа танилцуулсан юм. Харин өндөр хүлээлт үүсгээд байсан дизайнер Анн Демельмейстер болон бусад олон брэндүүд омикроны дэгдэлтээс шалтгаалан оролцохоосоо татгалзсан байна.
Ийнхүү үзэсгэлэнгийн үнэнч фенүүд энэ жилийн цомхон арга хэмжээнд оролцохоор Fortezza da Basso цайзын өмнө цугларчээ. Тэдний street style төрхүүд дунд хээнцэр хэв маягтай өө сэвгүй тейлор хослол урьдын адил давамгайлсан байв. Эдгээрээс гадна цөөнгүй залуучууд илүү чөлөөт, streetwear хувцсыг сонгож монохром төрх, олон давхарлах стилистик аргачлал зэргийг харуулсан байлаа.