Шилдэг street style: Gucci-гээр гоёсон Милан хот
Өвөрмөц хувцаслалтын санаанууд
Миланы загварын долоо хоног амжилттай үргэлжилж Jil Sander, Gucci, Moncler зэрэг брэндүүд 2020 оны намар-өвлийн улиралд зориулсан загваруудаа танилцууллаа. Загварын долоо хоногийн зочид Gucci-гийн сонирхолтой загваруудыг хооронд нь хослуулан, өвөрмөц хувцаслалтын санаануудыг хэрэгжүүлсэн байна. Тодруулбал хээ угалзтай загварууд, тод өнгө, "тариачны" даашинз, монохром төрхүүд Милан хотод ноёрхсон ба аксесуарын хувьд Gucci, Louis Vuitton брэндийн өвөрмөц гар цүнхнүүд давамгайлжээ.