Street style чиг хандлага: Slingback туфли
Диана гүнжийн хамгийн дуртай загвар болох slingback туфли буюу өсгий хэсгээрээ онгорхой, нарийхан олмоор тогтдог, намхан өсгийтэй туфли нь эргээд тренд боллоо. Үүнтэй холбогдуулан дэлхийн загварын нийслэл хотуудад төрөл бүрийн дизайнтай slingback туфлинүүд street style зурагчдын дуранд өртөж байна. Өвөрмөц өсгийтэй, намхан ултай, шөвгөр эсвэл дөрвөлжин хоншоортой гээд олон төрлийн загвар байгаагаас та өөрт таалагдсан хувилбараа сонгох боломжтой. Мөн ийм төрлийн туфлийг өнгөт оймс эсвэл тиркотой хослуулан өмсөж болохыг анхаараарай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт