Street style: Копенхагены загварын долоо хоног, II хэсэг
Этгээд, өвөрмөц шийдлүүдээр дүүрэн Копенхагены загварын долоо хоног
Копенхагены хавар-зун 2020 загварын долоо хоног амжилттай болж өндөрлөлөө. Наймдугаар сарын 6-9-ний хооронд зохион байгуулагдсан загварын долоо хоногт Stine Goya, Ganni зэрэг Скандинавын шилдэг брэндүүд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцуулсан юм. Загварын долоо хоногт уригдан ирсэн бүсгүйчүүд oversize загварын ажил хэрэгч хослол, цэцгэн хээтэй загварууд, карго өмд, дугуйчны шоорт зэргийг түлхүү сонгосон байсан бол аксесуарын хувьд өвөрмөц нарны шил, панама малгай, загварлаг гар цүнхнүүд онцгой байр суурь эзэлж байлаа. Ингээд Копенхагены загварын долоо хоног дээрх этгээд, өвөрмөц шийдлүүдээр дүүрэн street style төрхүүдийг хүлээн авна уу.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт