Street style: Нью-Йорк хотын залуус Panorama хөгжмийн фестивальд оролцлоо
Зуны улирал үргэлжилж, хөгжмийн фестивалиуд зохиогдсоор
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нью-Йорк хотноо Panorama нэртэй хөгжмийн фестиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Coachella-гийн зохион байгуулагчдын санаачилсан энэхүү фестиваль нь гурван өдөр үргэлжилсэн бөгөөд Frank Ocean, Solange гэх зэрэг алдарт дуучдын шинэхэн бүтээлийг хүргэжээ.
Харин хөгжмийн фестиваль дээр цугларсан зочдын хувьд дийлэнх нь хээтэй богино даашинз, жийнсэн шоорт, хавай загварын футболка, тод өнгийн аксесуар болон хөлд эвтэйхэн кет сонгож, Нью-Йоркийн залуучууд дунд ямар чиг хандлага ноёрхож буйг харууллаа.