Street style: Парисын загварын долоо хоног, II-р хэсэг
Парисын загварын долоо хоногийн сүүлийн өдрүүд
Парисын загварын долоо хоногийн сүүлийн өдрүүд үргэлжилж Celine, Hermès, Balenciaga гэх томоохон брэндүүд шинэ цуглуулгаа танилцуулаад байна. Бороо шивэрсэн Парис хотод бүсгүйчүүд тренч цув, үслэг хүрэм, сонгодог эсгүүрийн ноолууран пальто зэргийг сонгон өмсөж геометрийн хэлбэр дүрстэй гар цүнх, содон өсгийтэй гутал, сувдан чимэглэлтэй үсний хавчаар гэх мэт анхаарал татам аксесуараар гоёжээ. Ингээд хамгийн загварлаг зочдын хувцаслалтыг харцгаая.