Хайх

2020 онд тренд болох гутлын загварууд

2020 онд тренд болох гутлын загварууд

Ирэх онд анхаарлаа хандуулах загварууд

Text: Buro.Mongolia


Гинжин оруулгатай загвар

2020 онд тренд болох гутлын загварууд (фото 1)

2019 онд гинжин аксесуар тренд болж байсан бол 2020 онд энэхүү элемент гутлын загваруудад орж ирлээ. Proenza Schouler болон Zimmermann брэндүүд минимал загварын туфлиуддээ нарийн гинж нэмж өгсөн бол Oscar de la Renta брэндийн шинэ цуглуулгад том гинжин оруулгатай загвар багтсан юм.

Өсгийтэй лофер

2020 онд тренд болох гутлын загварууд (фото 2)

Хэзээд ч цэмцгэр харагдуулж чаддаг лофер гутлын өсгийтэй хувилбарыг дизайнерууд онцолж байна. Prada slingback загвартай өсгийтэй лофер санал болгосон бол Lanvin mule лофер гутлыг танилцуулжээ.

Тод өнгийн түрийтэй гутал

2020 онд тренд болох гутлын загварууд (фото 3)

Өнгөрсөн улиралд могой аль эсвэл матрын арьсан хээтэй цэмцгэр загварын түрийтэй гутал тренд болж байсан бол ирэх улиралд тод өнгийн хувилбар нь анхаарлын төвд байна.

Минимал загвар

2020 онд тренд болох гутлын загварууд (фото 4)

Минимал хэв маягтай загвар хэзээ ч илүүддэггүй шүү дээ. Ирэх улиралд ямар ч хувцаслалттай төгс зохицож чадах минимал загваруудаас худалдан авалт хийгээрэй.

Мэри Жейн

2020 онд тренд болох гутлын загварууд (фото 5)

Мэри Жейн загварын туфли 2020 онд эргэн ирэхээр боллоо. Jason Wu, Prada брэндүүд өнгөлөг хувилбаруудыг санал болгосон бол илүү энгийн хийцтэйг Marc Jacobs-оос олох боломжтой байна.

Оосортой загвар

2020 онд тренд болох гутлын загварууд (фото 6)

Урт нарийн оосортой загвар ирэх зуны онцлох гутлуудын нэг байх бололтой. Ийм загварыг сул эсгүүрийн өмдтэй хослуулан шагай хэсгээрээ зангидан өмсөөрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх