Хайх

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага

Text: Г.Тэмүүлэн


Загварын ертөнцийн хувьд 2025 он тун сонирхолтой жил болох нь ээ. Минимализмын эрч аажмаар буурч, эгэл загваруудын оронд нь илэрхийлэмж өндөртэй, тод өнгө, хээ хуар, чимэглэлээр баялаг бүтээлүүд тайзнаа сүр дуулиантайгаар эргэн ирж байна. Ерөнхийдөө “трендийн эсрэг” тэрсэлсэн, хувь хүний давтагдашгүй байдлыг тодотгосон хэв маяг энэ жил загварын салбарт давамгайлах болно. Ингээд энэ жил загварын салбарт ноёрхох үндсэн чиг хандлагуудыг харцгаая.

Хувь хүний давтагдашгүй стиль буюу зүгээр л хүссэнээрээ хувцасла

Загварын долоо хоногуудын тайзан дээр дизайнеруудын хүргэх гэсэн хамгийн чухал үзэл санаа бол “Өөртөө зориулж хувцаслах” гэсэн мессеж байсан юм. Ялангуяа үүнийг Prada загварын ордон хавар-зун 2025 цуглуулгаараа онцолсон билээ. Алгоритм биднийг хөдөлгөж, таалагдах зүйлсийг маань хүртэл зааж өгч, яг л нэг хэвд цутгасан мэт нэгэн хэвийн дүр төрх хаа сайгүй үзэгдэх болсон өнөө үед хувь хүний давтагдашгүй стиль хамгаас чухал гэдгийг Миучча Прада болон Раф Симонс нар тодотгосон юм. Нүд ирмэхийн зуурт моод болж, энэ эрчээрээ алга болдог гоо зүй, чиг хандлагуудын эргүүлэгт өөрийн гэсэн онцгой зүйлээ гээхгүй байх нь трендийн араас хөөцөлдөхөөс илүү чухал болохыг олон дизайнер онцолсоор байна.

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 1)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 2)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 3)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 4)

Максимализм, бас дахин максимализм!

Сүүлийн жилүүдэд Quiet Luxury буюу эгэл тансаг загварууд байр сууриа бататгаж байсан бол одоо минимализмын эрч аажмаар буурч, хэсэг хугацаанд загварын ертөнцөд “ад үзэгдсэн” максималист загварууд эргэн ирж байна. Хэлбэр дүрсний тоглолт хийсэн, харц булаам аксесуараар баялаг, олон давхар аргачлалыг тултал нь ашигласан, драматик чимэглэлүүдтэй загварууд энэ жил эрчимтэй дэлгэрнэ. Үүнийг бид Saint Laurent, Louis Vuitton, Valentino болон бусад загварын орднуудын 2025 оны шинэ цуглуулгуудаас олж харсан билээ. Өөрөөр хэлбэл “их байх тусмаа сайн” гэсэн дүрэм энэ жил загварт үйлчилнэ.

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 5)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 6)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 7)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 8)

Нунтаг мэт ягаан

Өнгөрсөн хэдэн улирлын турш бид улаан хүрэн, бургунди улаан зэрэг гүн өнгөнүүд тренд болохыг харсан бол шинэ онд ягаан, тэр дундаа нунтаг мэт романтик ягаан өнгө энэ жил хаа сайгүй үзэгдэх болно. Хөнгөн, романтик мэдрэмж өгдөг уг өнгө нь Khaite, Alaïa, Gucci, Brandon Maxwell зэрэг орднуудын 2025 оны хавар, зуны цуглуулгуудад багтаж, хүүхэлдэйгээр тоглодог байсан хүүхэд насыг нь олон хүнд санагдуулсан юм.

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 9)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 10)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 11)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 12)

Үслэг хүрэм мандтугай!

Эмээгээс тань өвлөгдөн ирсэн ч бай, винтэж дэлгүүрээс хайж олсон ч бай, аль эсвэл байгальд ээлтэй брэндээс худалдан авсан ч бай энэ улиралд үслэг хүрмээ нөмрөөд алхахад буруудахгүй. Дулаан, зөөлөн, хамгийн гол нь шик харагдуулах уг загвар нь энэ удаад янз бүрийн загвар, төрөл бүрийн өнгөөр дэлгэрч загварын хорхойтнуудыг баярлуулж байна.

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 13)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 14)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 15)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 16)

Амьтны шинжээ бүү далдал

Өнгөрсөн намар төрөл бүрийн амьтны хээ өмднөөс эхлээд пальто хүртэлх бүх төрлийн хувцсыг чимсэн. Тэгвэл 2025 онд ч анималистик хээтэй загварууд эрэлттэй хэвээр байх болно. Ялангуяа ирвэсийн хээ энэ өвөл төдийгүй ирэх хавар, намар ч байр сууриа алдахгүй тул хөлөөсөө толгой хүртэл ирвэсийн хээгээр дагнан хувцаслаарай. Хэтрүүлэгтэй хэзээ ч харагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Valentino, N21, Stella Mccartney, Roberto Cavalli зэрэг брэндүүд үүнийг батална.

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 17)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 18)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 19)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 20)

Мото Бохо

Өнгөрсөн намар бохо шик хэв маяг загварын ертөнцөд эргэн ирснийг бид дуулгасан. Тэгвэл 2025 онд үүний маш сонирхолтой хувилбар дэлгэрэх гэж байна. Мото Бохо буюу бохо стилийн намирсан, зөөлөн, романтик загваруудыг мотоциклийн элементүүдтэй хослуулсан эрс тэс хэв маяг тун эрэлттэй байх нь. Жишээ нь цацагтай даашинз, юбка гэх мэт романтик загваруудыг байкеруудын өмсдөг савхин хүрэм, арьсан гутал зэрэгтэй хослуулан өмсөнө гэсэн үг юм.

2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 21)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 22)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 23)
2025 онд хэрхэн хувцаслах вэ: Онцлох 6 чиг хандлага (фото 24)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх