Хайх

Чиг хандлага: Доор суудалтай жийнс

Чиг хандлага: Доор суудалтай жийнс

Яг л Пэрис Хилтоны өмсдөг байсан шиг жийнснүүд загварын ертөнцөд эргэн ирэх хандлагатай байна

Text: Buro.Mongolia


Зураг:

"Ээжийн", "аавын" болон өндөр суудалтай сонгодог шулуун эсгүүртэй жийнсэн өмднүүд загварын ертөнцөд ноёрхоод багагүй хугацааг ардаа орхижээ. Тэгвэл одоо 1990-ээд оны сүүлч, 2000-аад онд ид моданд орж байсан доор суудалтай жийнс эргэн тренд болох нь хавар-зун 2019 улирлын загварын шоунуудаас харагдаж эхэллээ.

Тухайлбал Chanel, Charlotte Knowles, Tommy Hilfiger, Versace, Alexander McQueen болон бусад олон брэндүүд өөрсдийн шинэ цуглуулгадаа хүйс ил гарсан, доор суудалтай жийнснүүдийг багтаажээ. Пэрис Хилтон, Бритни Спирс, Кира Найтли зэрэг одууд 2000-аад ийм төрлийн жийнсийг богино топтой хослуулж, дэлхийн сая, сая бүсгүйчүүдэд үлгэрлэж байсан юм.

Харин өнөөдөр Эмили Ратаковски, Кендалл Женнер, Белла Хадид зэрэг супер моделиуд доор суудалтай жийнс өмсөх болсон нь энэхүү тренд 2019 онд эргэн ирнэ гэдгийг дахин баталж байна. 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх