
Энэ улирлын 15 гар цүнх: Этгээд хэлбэр, тод хээ ба том лого
Хавар-зун 2020 улиралд мэдэх хэрэгтэй гар цүнхний чиг хандлагууд
Амьтны арьс мэт гадаргуутай гар цүнх
Матрын, эсвэл могойн арьс мэт гадаргуутай гар цүнхнүүд өдгөө олон жилийн турш сонгодог загвараар нэрлэгдэж, моданаас гаралгүй тренд хэвээр байгаа билээ. Энэ загвар нь офисын дресс-кодтой төгс нийцдэг тул эмэгтэй бүрт зайлшгүй байх ёстой цүнхнүүдийн нэг мөн юм.



Этгээд хэлбэртэй гар цүнх
Хамгийн уйтгартай төрхийг ч өвөрмөц, бусдаас өөр харагдуулах чадвартай этгээд хэлбэрийн гар цүнхнүүд энэ улиралд ноёрхож байна. Off-White брэндийн бяслаг мэт дугуй цоолбортой цүнх, Rejina Pyo-гийн гадил хэлбэрийн цүнх гээд өргөн сонголт бий.



Том үсэг бүхий цоожтой цүнх
Барокко стилийн угалзтай V хэлбэрийн цоожтой Virtus Versace цүнх, мөн л V үсэг бүхий цоожоороо танигддаг VSling Valentino цүнх, B үсэгтэй Balenciaga-гийн цүнх гээд энэ улиралд домогт загварын ордуудыг илтгэх том үсэг, логотой цүнхнүүд анхаарлын төвд байх болно.



Баялаг хээтэй гар цүнх
Цулгуй төрхөд өнгө нэмэх, эсвэл хувцасны өөр хээнүүдтэй зөрчилдөн төрхийг илүү сонирхолтой болгох баялаг хээтэй гар цүнхнүүдийг анхааралдаа аваарай. Энэ нь зуны улиралд хайхрамжгүй, зугаатай хувцаслахыг хүсдэг үед төгс тохирох загвар юм.



Шуудай хэлбэрийн гар цүнх
Багтаамж сайтай, загварлаг хэлбэртэй энэ цүнхийг өдөр тутамдаа барихад нэн тохиромжтой.


