Хайх

“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар

“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар

Шоппинг хийхдээ уг загвараас сонголтоо хийгээрэй

Text: Buro.Mongolia


Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг гүнж нар л өмсдөг болов уу гэлтэй дэрвэгэр хормой, нүсэр мөр, цэцгэн хээтэй даашинзыг энэ улиралд анхааралдаа авахыг дизайнерууд зөвлөж байна. Тухайлбал Alexander McQueen ордны бүтээлч захирал Cара Бертон торон чимэглэл, цацаг, хуниас зэрэг романтик элементүүдээр баялаг, амьд цэцэгсийг санагдуулам даашинзуудыг урласан бол Carolina Herrera брэндийн шинэ цуглуулгад том цэцгэн хээ, нүсэр мөртэй загварууд багтсан юм. Харин Simone Rocha, Valentino брэндүүд цулгуй өнгөтэй атлаа романтик силуэт ашигласан загваруудыг танилцуулсан байгаа. Өдөр тутам, үдэшлэг гээд ямар ч үед өмсөж болох эдгээр даашинзуудыг mule туфль, сандаал зэрэгтэй хослуулахад тохиромжтой.

Түүнчлэн улирлын трендүүдийг шингээсэн загваруудыг боломжийн үнээр санал болгодог Zara, Mango брэндийн шинэ цуглуулгад ч ийм төрлийн даашинзууд багтсан тул дараагийн удаа шоппинг хийхдээ анхаарч хараарай.

“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 1)
Simone Rocha
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 2)
Zara
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 3)
Lee Mathews
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 4)
Valentino
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 5)
Сecilie Bahnsen
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 6)
Molly Goddard
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 7)
Zara
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 8)
H&M
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 9)
Alexander McQueen
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 10)
Story MFG.
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 11)
Ssone
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 12)
12 Storeez
“Гүнжийн” даашинз – энэ улиралд анхаарал хандуулах загвар (фото 13)
Mango
цааш үзэх