Хайх

Мини тренд: Нарийхан өмд

Мини тренд: Нарийхан өмд

Тэд эргэн ирлээ

Text: Buro.Mongolia


Энэ улирлын загварын долоо хоногийн марафоны үеэр нарийхан өмсгөлтэй жийнсэн ба брюк өмднүүд тайзан дээр эргэн ирлээ. Өнгөрсөн хавар Y/Project маркийн цуглуулгад анх үзэгдсэн энэхүү мини тренд нь бага, багаар хүчээ авч, хуучны нэр алдар нь эргэн сэргэх төлөвтэй байна.

Энэ чиг хандлагыг хамгийн идэвхтэй дэлгэрүүлж байгаа бас нэгэн дизайнер бол Демна Гвасалия юм. Тэр эхлээд Balenciaga-гийн эрэгтэй загвар өмсөгчдөд нарийхан жийнс өмсүүлсэн бол, үүний дараагаар тун удалгүй нэрийн Vetements брэндйинхээ модель охидыг гутал, өмд хоёр хосолсон бие барьсан эсгүүртэй, этгээд загвараар гоёсон билээ. Стилистүүд нарийхан өмдийг өндөр өсгийтэй туфли эсвэл зузаан ултай гуталтай хослуулж өмсөхийг санал болгож байна. Кюлотт загварын өргөн эсгүүртэй богино өмд, эсвэл трапеци хэлбэрийн жийнсэн өмднүүд ноёрхох болсон энэ үед та галбир барьсан загварыг хэзээ ч дахин олж харахгүй нь гэж бодож байв уу? Загвар эргэдэг гэх хэллэг ч үнэний ортой шүү.

цааш үзэх