Хайх

Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз

Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз

Text: Buro.Mongolia


1990-ээд оны сүүл үеийн загварыг төлөөлдөг эрвээхийн хэлбэртэй топ, хамба хилэн хослол, UGG гутал, бэлхүүс барьсан корсет нь орчин үеийн дизайнеруудын гаргаж буй цуглуулгууд дунд давамгайлж, дахин чиг хандлага тогтоож чадсан. Тэгвэл дэлхий даяар зул сарын үдэшлэг, арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, үдшийн хувцаслалт халуун ярианы сэдэв болж буй энэ үед ассиметр хормой, ташуу хуниас, биеийн галбир тодотгосон силуэт, үл ялиг гэрэлтдэг, 90-ээд оны хэв маягтай намирсан даашинз анхаарлын төвд ороод байна.

Энэхүү даашинзыг харахад Teen Choice Awards-ын улаан хивсний ёслолд оролцож буй Парис Хилтон, мөн “The O.C.” цувралын Марисса Купер нар өөрийн эрхгүй санаанд бууна. Түүнчлэн “Sex and the City” бүтээл дээрх Кэрри Брэдшоугийн Richard Tyler брэндийн Resort 2001 цуглуулгад багтсан хуниастай даашинзаар бүрдүүлсэн төрхийг мартахын аргагүй юм.

Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 1)
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 2)

Хуниастай даашинзны эрин үеийг бидний мэдэх Victoria Beckham, Blumarine, KNWLS брэндүүд эргэн сэргээж байна. Тэд уг даашинзыг нэвт гэрэлтсэн материалтай, бие тойрсон хуниастай, макси урттай, аль эсвэл пастель өнгөтэй гээд төрөл төрлийн загвараар урлаж, хавар-зун 2023 шоугаараа толилуулаад байгаа юм. Түүнчлэн Etro брэнд график зураглалтайг, Loewe ордон жийнсэн загварыг, Coperni мөнгөлөг өнгийн гялалзсан хувилбарыг танилцуулсан билээ.

Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 3)
Victoria Beckham 2023
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 4)
Victoria Beckham 2023
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 5)
KNWLS 2023
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 6)
Blumarine 2023

Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 7)
Etro
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 8)
JW Anderson
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 9)
Rotate Birger Christensen
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 10)
Loewe
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 11)
Acne Studios
Мода эргэж байна: 90-ээд оны хуниастай даашинз (фото 12)
Marques’ Almeida

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх