Хайх

Үдшийн даашинзны 6 чиг хандлага

Үдшийн даашинзны 6 чиг хандлага

Баяраар юу өмсөх вэ?

Text: Buro.Mongolia


Энэ жил болон ирэх 2023 онд давамгайлах баярын уур амьсгалтай үдшийн хувцаслалт 80-аад оны неон, 1990-ээд оны минимал болон Y2K хэв маягтай элемент шингэсэн загваруудаас бүрдэж байна.


ГЯЛАЛЗСАН БӨГӨӨД НЭВТ ГЭРЭЛТСЭН

Хэйли Биберийн “The Tonight Show Starring Jimmy Fallon” шоунд оролцохдоо өмссөн 16Arlington брэндийн гялалзсан материалтай нэвт гэрэлтсэн даашинз нь тус трендийг улам дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Энэхүү загварыг та 16Arlington-оос гадна Bottega Veneta, Eckhaus Latta, David Koma брэндээс олох боломжтой.

Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 1)
Bottega Veneta
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 2)
BOTTEGA VENETA
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 3)
CKHAUS LATTA

ЛАТЕКС

Versace, Alexander McQueen, Blumarine, Rokh загварын орднууд үдшийн хэв маягтай хувцаслалтыг латекс материалаар тодорхойлжээ. Тэд латексаар бие барьсан, тэгш бус хэмтэй гэхчлэн төрөл бүрийн хэлбэр, силуэттэй даашинз урлаж, мөн топ, тренч цув, хослол хүртэл толилуулаад байна.

Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 4)
VERSACE
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 5)
COPERNI
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 6)
LOEWE

КОРСЕТ

Дизайнерууд орчин үеийн хувцасны шүүгээний салшгүй нэг хэсэг болсон корсетыг дор бүрнээ уран сэтгэмжилж, өөрсдийн хувилбарыг толилуулсаар байна. Тухайлбал, Dion Lee мото хэв маягтай арьсан корсет, Versace болон Rokh бүхэлдээ болор шигтгээгээр чимэглэсэн загвар цуглуулгадаа багтаажээ.

Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 7)
FENDI
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 8)
DION LEE
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 9)
ZARA

НАМИРСАН ХУНИАС

2000-аад оны party төрхийг илрэхийлдэг уналттай торгомсог даавуугаар хийсэн хуниастай загвар эргэн ирлээ. Ийм төрлийн даашинз, юбка, эсвэл топыг Fendi, Blumarine, Acne Studios, Kim Shui брэндээс худалдан авах боломжтой.

Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 10)
FENDI
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 11)
ACNE STUDIOS
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 12)
ZARA

БӨМБӨГӨР ХОРМОЙ

80-аад оныг санагдуулсан неон өнгийн хөвсгөр хормойтой даашинз, юбканууд хавар-зун 2023 загварын шоуны тайзнаа түгээмэл харагдсан. Энэ төрлийн загварт дурлагсад Khaite, Ulla Johnson, Proenza Schouler болон Duaphinette брэндийг анхааралдаа аваарай.

Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 13)
CAROLINA HERRERA
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 14)
ULLA JOHNSON
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 15)
AMI

МӨРГҮЙ ЗАГВАР

1990-ээд онд ихэд дэлгэрч байсан мөргүй даашинзыг Prada, Rokh, 16Arlington, The Row брэндүүд сэргээн авчраад байна. Энгийн бөгөөд хээнцэр даашинз нь загварын минимал урсгал сонирхогчдод таалагдах нь гарцаагүй.

Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 16)
ROKH
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 17)
THE ROW
Үдшийн даашинзны 6 чиг хандлага (фото 18)
PRADA

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх