Must have: Бүгдийн хүсч буй “цэргийн” бомбер
Хөөрөхөд бэлэн уу?
"Цэргийн" сэдэвтэй бомбер хүрмүүд анх Alexander Wang, Vetements, Fendi ба Versace брэндүүдийн тайз дээр үзэгдэж, шинэ тренд үүсгэсэн билээ. Тэр цагаас хойш бүсгүйчүүд ба залуучууд гадуур хувцасны энэ загварыг маш ихээр таашаах болж, шүүгээнд зайлшгүй байх ёстой хувцаснуудын тоонд оруулсан юм.
Хэрвээ та ч гэсэн өөртөө бомбер хүрэм худалдаж авахыг зэхэж байгаа бол орчин үеийн "It girls" болох Жижи Хадид ба Кендалл Женнер нарын өмсөх дуртай Alpha Industries брэндийн сонгодог Ma-1 бомберыг сонирхоод үзээрэй. Энэ нь АНУ-ын 1955 оны цэргийн бөмбөгдөгч нарын өмсгөл байсан загвар юм. Өдөр тутамдаа бомбер хүрмийг богино тайралттай өргөн өмд, богино топ ба цагаан кеттэй хослуулан спортлог төрх бүрдүүлж, аль эсвэл 1990-ээд оны "ээжийн" жийнс ба Gucci-гийн үслэг угладаг гуталтай хослуулж богем өнгө аяс бий болгоорой. Харин үдшийн зоогонд уригдсан бол Жижи шиг унтлагын slip даашинз ба өндөр өсгийт, эсвэл Роузи Хантингтон-Уайтли шиг бие барьсан жийнс ба анхаарал татам аксесуартай хослуулаарай.